A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

1998 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааны журам/

Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхэтгэл, бюллетень, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Үндэсний статистикийн газрын төрийн захиргааны удирдлага, мэдээллийн газрын дарга М.Жаргалсайхан, статистикийн мэдээллийн төлбөрт үйлчилгээний орлогын төлөвлөгөө өгч, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт, дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн яамны Төсвийн газрын дарга Л.Дашдорж нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ

САЙД СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА

1998 оны 8 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 1241 дугаарт бүртгэсэн.