Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Үйлдвэрлэлийн ажиллагааг түдгэлзүүлэн зогсооход мөрдөх /

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Үйлдвэрлэлийн ажиллагааг түдгэлзүүлэн зогсооход мөрдөх /


1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1."Үйлдвэрлэлийн ажиллагааг түдгэлзүүлэн зогсооход мөрдөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Дүрмийг 1998 оны 6-р сард багтаан аймгуудын Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны хяналтын газарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч /Ц.:Дамдин/-д даалгасугай. ..


                                                                                   САЙД                                                      С.БАЯРЦОГТ