Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн жилийн ажлыг дүгнэх журам/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн жилийн ажлыг дүгнэх журам/


2001 оны 12 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 242



ТУШААХ НЬ:


1. Аймаг, нийслэлийн байгаль орчны чиглэлээр хийж гүйцэтгэсэн жилийн ажлыг дүгнэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон байгаль орчны байгууллагуудаас тухайн жилд байгаль орчны талаар хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн дараа оны 1 дүгээр улиралд сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байхыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Доржцэдэн/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/Ц.Дамдин/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Энхбаяр/-т даалгасугай.


                                                                              САЙД                                                       У.БАРСБОЛД


                                                               2002 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1803 дугаарт бүртгэсэн.