Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бугын аж ахуй байгуулах, эрхлэх журам /

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бугын аж ахуй байгуулах, эрхлэх журам /


1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 105



Ан агнуурын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бугын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, бугын аж ахуй байгуулах, эрхлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг журамлах зорилгоор ТҮШААХ нь:


1. Бугын аж ахуй байгуулах, эрхлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай


2. Бугын аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг 1996 оны IY улиралд


багтаан шинэчлэн боловсруулж батлуулахыг Ой, ан судлалын хүрээлэн


Д. Энхсайхан, "Буга!! корпорац Ц.Мишигдорж, Эрдэм шинжилгээ туршилт


уйлдвэрлэлийн "Халиун буга" төв Ж.Доржготов-д үүрэг болгосугай.


3. Бугын сүргийг тэжээврээр өсгөн үржүүлж зохистой ашиглах хэлбэрт


1997 онд багтаан шилжүүлэхийг одоо ажиллаж буй бугын аж. ахуйн удирдлага.


холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, ''Буra" корпорац


Ц.Мишигдорж, Эрдэм шинжилгээ, туршилт уйлдвэрлэлийн 'Халиун бyra" төв


Ж.Доржготов-д даалгасугай.


4. Энэ тушаалаар батлагдсан журам болон шинээр батлагдаж гарах


технологийн горимын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны


төрийн хяналтын газар О.Гонсон, Байгалийн нөөцийн газар Д.Мөнхбаатар,


"Халиун буга" төв Ж.Доржготов-д даалгасугай.


                                                                                САЙД                                              З. БАТЖАРГАЛ


                                                                1996 оны 7-р сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн 890 дугаарт бүртгэсэн.