A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийслэл, аймгийн төв, бусад суурин газарт хэрэглээний мод, модон түүхий эд, түлээ худалдаалахад хяналт тавих /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийслэл, аймгийн төв, бусад суурин газарт хэрэглээний мод, модон түүхий эд, түлээ худалдаалахад хяналт тавих

2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдө

р Дугаар 16

Улаанбаатар хот

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн, аймаг, нийслэл, төв суурин газруудад модон түүхий эд, түлээг худалдан борлуулж байгаа үйл ажиллагааг журамлах, улмаар ойгоос модыг эрхийн бичиг, зөвшөөрөлгүй бэлтгэн худалдаалж байгааг таслан зогсоох зорилгоор ТУШААХ нь:

1. "Нийслэл, аймгийн төв, бусад суурин газарт хэрэглээний мод, модон түүхий эд, түлээ худалдаалахад хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны албад, нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газар, Хан-Хэнтий УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нарт даалгасугай.

3. Модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг 2001 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн бүх төрлийн хэрэглээний мод, нийслэл хотод хүргэх, борлуулахаар тээвэрлэн яваа түлээний модонд олгож байхаар тогтоосугай.

4. "Модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ"-г мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгжид хүргүүлэх арга хэмжээ авахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Байгалийн нөөцийн газар /Ө.Хоролдаваа/ -нарт даалгасугай.

5. Энэ журмын хэрэгжилтэд аймаг, нийслэлийн хууль хяналтын бусад байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /Ц.Банзрагч/-д үүрэг болгосугай.

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, гэрчилгээний маягт батлах тухай" Байгаль орчны сайдын 2001 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 05 дугаар тушаалын 2-ын "а" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.