A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, СС-ын хамтарсан 2018 оны А/70/56 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, СС-ын хамтарсан 2018 оны А/70/56 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ахуйн бохир ус хаях цооногийг доторлож ашиглах /

1995 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 169/171

Усны тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 5 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь;

1. "Ахуйн бохир ус хаях цооногийг доторлож ашиглах" журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Ахуйн бохир ус хаях цооногийг доторлож ашиглах" журмыг 1996 оны 1 дүгээр сард багтаан Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргэх ажлыг зохион байгуулахыг Байгалийн нөөцийн газар (Д. Мөнхбаатар)-т даалгасугай,

3. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны байгаль орчны болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагуудад үүрэг болгосугай.