Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцу

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах /


1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 154/201



Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 20 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1.“Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Энэхүү журмыг мөрдүүлж ажиллахыг мэдээллийн төв сангийн захирагч Д.Басандоржид даалгасугай.


                                                        БАЙГАЛЬ ОРЧНЫ  САЙД                                       С.МЭНДСАЙХАН


                                                                     САНГИЙН САЙД                                                               Я.ОЧИРСҮХ


                                                               2000 оны 1-р сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1519 дугаарт бүртгэсэн.