Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНД БҮРДҮҮЛСЭН МЭДЭЭГ АШИГЛУУЛАХ, ТҮГЭЭХ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНИЙ ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУУЛАХ ЖУРАМ

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах /


1999 оны 12 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 154/201



Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 20 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1.“Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх, орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Энэхүү журмыг мөрдүүлж ажиллахыг мэдээллийн төв сангийн захирагч Д.Басандоржид даалгасугай.


                                                       БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД                              С.МЭНДСАЙХАН


                                                                        САНГИЙН САЙД                                        Я.ОЧИРСҮХ


                                                             2000 оны 1-р сарын 17-ний өдөр улсын бүртгэлийн 1519 дугаарт бүртгэсэн.