Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх /

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх /


1999 оны 3 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 44



Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1.Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх журмыг 1 дүгээр, сум, аймгаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 2 дугаар, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сангаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй..


                                                               САЙД                                                    С.МЭНДСАЙХАН


                                                           2000 оны 1-р сарын 18-ны өдрийн улсын бүртгэлийн1528 дугаарт бүртгэсэн.