A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ, ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2020 оны А/298 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2020 оны А/298 дугаар тушаалаар хүчингүй болсон/

САЙДЫН ТУШААЛ

1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

ЖАГСААЛТ, ҮНЭ БАТЛАХ ТУХАЙ /Ус цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын мэдээний нэр төрөл, жишиг, үнэ/

"Ус цаг yyp, орчны хяналт-шинжилгээний тухай" Монгол Улсын хуулийн 5.1.3 дугаар зүйлийг үндэслэн Тушаах нь:

1. Ус цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын

мэдээний нэр төрөл, жишиг, үнийн жагсаалтыг 1, 2 дугаар хавсралтын

дагуу баталсугай.

2. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй үйлчилгээний гэрээ

хэлэлцээр байгуулахдаа энэхүү жишиг үнийг мөрдөж ажиллахыг Ус цаг

yyp, орчны шинжилгээний газрын харъяа газар Ус цаг yyp, орчны

шинжилгээний төвийн дарга, захирал нарт даалгасугай.

3. Тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын мэдээний

үйлчилгээний нийт орлогыг байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаанд

зарцуулж байхыг холбогдох байгууллагын дарга, захирал нарт

зөвшөөрсүгэй.

4. Тусгай хэрэгцээний мэдээний зах зээлийн уян хатан үнэ тогтоох

аргачилсан зааврыг 1998-1999 онд багтаан боловсруулан гаргахыг Ус цаг

yyp, орчны шинжилгээний газар (н.Батжаргал), Ус цаг уурын хүрээлэн

(н.Нацагдорж)-д даалгасугай.

САЙД Ц.АДЪЯАСҮРЭН