Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ахуйн зориулалтаар загас барих /

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Ахуйн зориулалтаар загас барих /


1999 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 04



Байгаль орчныг хамгаалах тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн загасны нөөц баялгийг хамгаалах, ахуйн зориулалтаар загас барих ажлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:


1.”Ахуйн зориулалтаар загас барих журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Энэ журмын биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчныг хамгаалах алба, аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн Байгаль орчны хяналтын газарт даалгасугай.


                                                            САЙД                                              С.МЭНДСАЙХАН


                                                        1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1342 дугаарт бүртгэсэн.