Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам/


2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 09



“Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.”Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ыг нэгдүгээр, “Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсаныг баталгаажуулах гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /А.Цолмон/-т тус тус даалгасугай.


3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам, үзүүлэлт, бүтэц, загвар, шинэчлэн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 56 дугаар тушаал, “Түр журам батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 5 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ё.ОТГОНБАЯР


Улсын бүртгэлд 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3214 дугаарт бүртгэсэн