Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам / /БОНХЯ-ны 2014-03-17-ны А-86 тушаалаар хүчингүй болсон/

/БОНХЯ-ны 2014-03-17-ны А-86 тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам /


2006 оны 6 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 180



Монгол Улсын Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.


2. Энэхүү журмыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг Усны хэрэг эрхлэх газар /Ц.Бадрах/, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/ нарт үүрэг болгосугай.


                                                                                               САЙД                 И.ЭРДЭНЭБААТАР


                                Улсын бүртгэлийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2605 дугаарт бүртгэгдсэн