A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1992 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дугаар 81 Улаанбаатар хот

ХҮНИЙ ЭМЧИЙН ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ

1.Монгол Улсын хүний эмчийн тангарагийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монгол улсын хүний эмчийн тангараг өргөх журмыг боловсруулж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн яам П.Нямдаваад зөвшөөрсүгэй.

3.Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 231, 1984 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ