A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэгтэнг баталгаажуулах, зарлах тухай журам /

2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/121

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 4.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэгтэнг баталгаажуулах, зарлах тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ажлын явц, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлд жил бүрийн IV улиралд багтаан танилцуулж байхыг Улсын мал эмнэлэг, үржлийн газар /Р.Санжаатогтох/-т даалгасугай.

3. Энэхүү журмыг 2004 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2003 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн 2273 дүгээрт бүртгэсэн