A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам /

2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/79

"Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг хорио цээрийн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Журмыг мөрдүүлэхтэй холбогдсон бэлтгэл арга хэмжээг 2002 онд багтаан хангахыг Улсын мал эмнэлгийн газар /Р.Санжаатогтох/-т үүрэг болгосугай.

3. Мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагад нийцүүлэн мал худалдаалах төвлөрсөн цэг байгуулж ажиллуулахыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөсүгэй

4. Журмыг улсын хэмжээнд дагаж мөрдөхтэй холбогдуулан орон нутгийн Мэргэжлийн хяналтын алба, мал эмнэлэг, үржлийн хяналтын бүх шатны улсын байцаагч нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, энэхүү журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба /Н.Батсуурь/-т даалгасугай.

5. Энэхүү журмыг 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд дагаж мөрдсүгэй.