Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалт/


2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 268



Эрүүл мэндийн тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, Рашааны тухай хууль, Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж рашаан сувиллын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:


1.Рашаан сувилалд эмчилж сувилах өвчний жагсаалтыг нэгдүгээр, Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журмыг хоёрдугаар, илгээх картны загварыг гуравдугаар хавсралт ёсоор баталсугай.


2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Л.Жамбалжав), Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газар (О.Баяр) нарт даалгасугай.


3.Энэхүү журмыг мөрдөн ажиллахыг нийт рашаан сувилал, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, иргэдэд үүрэг болгосугай.


4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 1990 оны А/09, 1991 оны А/179 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                                                      САЙД Д. ТУЯА


                                                          Улсын бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2804 дүгээрт бүртгэв.