A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам/

2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 211

Шинжлэх ухаан, технологийн тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмыг үндэслэн эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллыг 2008 оноос эхлэн хуульд заасан хугацаанд тогтмол явуулж байх арга хэмжээ авч ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин)-т үүрэг болгосугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН