- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2018 оны А/168 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/БСШУСС-ын 2018 оны А/168 дугаар тушаалаар хүчингүй болсон/
БОЛОВСРОЛ,СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2007оны 10 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 362
Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д даалгасугай.
3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.
Текст томруулах
A
A
A