A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 365

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 8.1.11 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах, олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдийг 2008 оны 1 дүгээр улиралд багтаан байгуулах ажлыг зохион байгуулж, энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшинд үүрэг болгосугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН

/Улсын бүртгэлийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2773 дугаарт бүртгэсэн/