Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай /Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

БОНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, ОБЕГ-ын даргын 2012 оны А-50/378/565 дугаар хамтарсан тушаалаар хүчингүйд тооцсон.


Журам батлах тухай /Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам/


2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                                                                                                                            Улаанбаатар хот 


Дугаар 28/40/29






Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 , 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ыг нэгдүгээр, “Химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.


3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 151/126/ 52 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ,                          ЭРҮҮЛ МЭНДИЙНСАЙД                                              ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ                                         С.ЛАМБАА                                                  ТЭРГҮҮН КОМИССАР Ц.АМГАЛАНБАЯР 


Улсын бүртгэлд 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2999 дугаарт бүртгэсэн