Хэвлэх DOC Татаж авах
ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 88/86



Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн нэг дэх заалт, Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. Шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 238/ 205 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохижилт, үйлчилгээ, сурагчдыг хоол хүнсээр хангах нийтлэг журам"-ын 2-ын, 1-ийн "a" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.


2. Энэхүү тушаалын заалтыг 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.


                       БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ                               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД 


                                   УХААНЫ САЙД


                                         А.ЦАНЖИД                                                                        Ч.УЛААН


                                 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 1646 дугаарт бүртгэсэн.