A

A

A

Бүлэг: 1979

/СЭЗС-ийн 2007 оны 161-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 28-НЫ ӨДӨР

УЛААНБААТАР ХОТ

ДУГААР147

Банкны зээлийн өрийг түргэн шуурхай барагдуулах ажлын шаардлагыг харгалзан ТУШААХ нь:

1. "Банкны зээлийн өрийг багцалж худалдах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Банкны зээлийн өрийг багцалж худалдах ажлыг зохих бэлтгэлийг хангасны үндсэн ДЭЭР 1997 оны 5 дугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулахыг Банкны өрийг барагдуулах албаны дарга /Д.Ганболд)-д даалгасугай.

САЙД П.ЦАГААН

1998 оны 8 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 1236 дугаарт бүртгэсэн.