Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Өрхийн эмч, сувилагч нарт зориулсан сургалтыг явуулахад баримтлах журам/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Өрхийн эмч, сувилагч нарт зориулсан сургалтыг явуулахад баримтлах журам/


2000 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 101



Эрүүл мэндийн салбарын хөгжил>> хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ НЬ:


1. "Өрхийн эмч, сувилагч нарт зориулсан сургалтыг явуулахад баримтлах журам"-ыг хавсралтаар баталж, 2000 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.


2. Энэхүү журмыг сургагч-багш, суралцагсад болон холбогдох хүмүүст танилцуулан, мөрдлөг болгон ажиллахыг нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар, Төсөл хэрэгжүүлэх алба (Ерөнхий зохицуулагч н.Дашзэвэг), түүний салбарын ахлагч нарт даалгасугай.


3. Сургалт зохион байгуулах бүрт шаардагдах төсвийг нарийвчлан төлөвлөж батлуулах, зардлын гүйцэтгэлийг тухай бүрт нь дүгнэж байхыг Төсөл хэрэгжүүлэх алба (Ерөнхий зохицуулагч н.Дашзэвэг)-нд үүрэг болгосугай.


                                                                   САЙД                                                                С.СОНИН


                                                  2003 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2066 дугаарт бүртгэсэн.