Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

 


1996 оны 1 дүгээр сарын 10 ны өдөр                                                                   Дугаар 209                                                                                                Улаанбаатар хот

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны сүргийн бүтцийг

зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг

устгах зорилгоор амьтан агнах, барих/

 

Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4,27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтны сүргийн бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний дээж, сорьц авах, хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор амьтан агнах, барих журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба С.Банзрагчид даалгасугай.

 

 

 

САЙД                                                    Ц.АДЪЯАСҮРЭН.


 

 

2007 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн улсын бүртгэлийн 2709 дугаарт бүртгэсэн.