A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 101 дүгээр тушаалаар хүчингүй

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах журам/

2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 153

Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлсэн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийн ашиглалт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/-т, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-д, явцын үнэлгээ хийж байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД П.НЯМДАВАА

2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2154 дугаарт бүртгэсэн.