Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Хүний их эмчийн “Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журам”/ /Эрүүл мэндийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон.

/Эрүүл мэндийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


/ Хүний их эмчийн “Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журам”/


2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр



Улаанбаатар хот



Дугаар 144





Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:



1. Хүний их эмчийн “Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх журам”-ыг хавсралтаар баталсугай.



2. Энэ журмыг 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.



3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яамны сайдын 1992 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/80 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                       


  САЙД                                       П.НЯМДАВАА


                                            


  2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2153 дугаарт бүртгэсэн.