A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1992 оны 2 дугаар сарын 12-ний өдөр

Дугаар 35

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

1.Цагдаагийн байгууллагын офицер, ахлагчдын хувцасны загварыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Цагдаагийн ажилтнуудын шинэ загварын хувцсыг 1992 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэхийг Цагдаагийн ерөнхий газар /Б.Пүрэв/-т зөвшөөрсүгэй.

3.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Цэргийн хувцасны загварыг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 2-ны 29 тоот тогтоолын цагдаагийн байгууллагад хамаарах хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ