Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Эхийн амрах байрны бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилтийн журам /

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Эхийн амрах байрны бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилтийн журам /


2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 192



Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. ”Эхийн амрах байрны бүтэц, үйл ажиллагаа, санхүүжилт”-ын журмыг хавсралт ёсоор баталсугай.


2. Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эмнэлгийн тусламжийн газар (Ш.Жаргалсайхан), Эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газар (Ж.Алтантуяа), Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.


3. "Эхийн амрах байраар үйлчлүүлэгчийн бүртгэл”-ийг үндэслэн тухайн эмнэлгийн ашигласан ор хоногт багтаан зардлыг тооцож, санхүүжилтийг олгохыг Санхүү, эдийн засаг, удирдлага төлөвлөлтийн газар (Д.Чимиддавга)-т даалгасугай.


4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Содномпил)-д даалгасугай.


                                              САЙД                                          Т.ГАНДИ


                                                  2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 2501 дугаарт бүртгэсэн.