A

A

A

Бүлэг: 1979

ЭМСЯ, ХЗЯ-ны 2016-59,А/67 тушаалаар хүчингүй болгосон

Улсын нэгдсэн бүртгэлийн 2005 оны 5 дугаар

сарын 9-ний өдрийн 2523 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2005 оны 3 дугаар Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 37/64 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль"-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар /Ш.Жаргалсайхан/ нарт даалгасугай.