- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
/БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам /
1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 246
"Боловсролын тухай хууль"-ийн 10 дахь зүйл, "Бага дунд боловсролын тухай хууль"-ийн 10 дахь зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1."Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхжаргал), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн улсын хяналтын алба (Н.Пүрэвжав)-д даалгасугай.
З.Техникийн болон мэргэжлийн сургуульд суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журмыг 1999/2000 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн мөрдөн ажиллахыг техникийн болон мэргэжлийн сургуулийн , захирал нарт үүрэг болгосугай.
4.Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын стандарт боловсруулах ажлыг эрчимжүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхжаргал)-д даалгасугай.
Текст томруулах
A
A
A