A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БШУСайдын 2013 оны 03 сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар хүчингүйд тооцсон.

/ Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам /

2005 оны 12 дугаар сарын 23

Улаанбаатар хот

Дугаар 422

"Дээд боловсролын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалаар баталсан ."Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам"-д нийцүүлэн оюутан элсүүлэх журмаа 2006 оны 1 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан баталж, мөрдөн ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1999 оны 16 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн сургуулийн элсэлтийн үлгэрчилсэн журам" –ыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ), Мэргэжлийн боловсролын хэлтэс (Д.Баяр)-т үүрэг болгосугай.