Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй/ /ЭМС, БШУС-ын 2013-12-27-ны 491,А/472 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

/ЭМС, БШУС-ын 2013-12-27-ны 491,А/472 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам/


2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 408/500



Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 31.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг нэгдүгээр, “Төгсөлтийн дараах сургалтын дэвтрийн загвар”-ыг хоёрдугаар, “Төгсөлтийн дараах сургалтын мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар, “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ыг дөрөвдүгээр, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар”-ыг тавдугаар, “Мэргэжлийн зэрэг горилогчийн маягт”-ыг зургаадугаар, “Мэргэжлийн зэргийн шалгалтын дүнгийн хуудасны загвар”-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт)-т, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газар (М.Баасанжав)-т тус тус үүрэг болгосугай.


3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28, 95, 141 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД  С.ЛАМБАА                                                    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД  Ё.ОТГОНБАЯР