Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 459



ТУШААХ нь:


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 6.1.2 дугаар заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.


“6.1.2. Гадны байгууллагын судалгаа шижилгээний ажил эрхэлдэг ажилтныг удирдагчаар томилж болно. Энэ тохиолдолд тухайн салбар, чиглэлээр удирдагчаар ажиллуулах үндсэн багш ба гадны байгууллагын хүмүүсийн тооны харьцаа 2-оос багагүй байна.”


2.Дээр дурдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 9.1 дүгээр хэсгийнхоёр дахь өгүүлбэрийг хассугай.


3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 3.4 дүгээр хэсгийн “сургуулийн” гэснийг “сургууль, байгууллагын” гэж өөрчилсүгэй.


САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ө.ЭНХТҮВШИН


Улсын бүртгэлд 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2825 дугаарт бүртгэгдсэн.