Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалт/ 2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалт/


2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй 

1999 оны 8 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 206



Монгол улсын "Хөделмөрийн тухай" хуулийн 92 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1.Шинээр ажилд орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулж, эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн магадлагаа гаргуулахдаа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 3 дугаар хавсралтын дагуу зохион байгуулахыг ажил олгогч нарт даалгасугай.


2.Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.


3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар/П.Алтанхуяг/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба /Ц.Энхтайван/-ндтус тус даалгасугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайдын 1982 оны 137 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.


САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.СОНИН


Улсын бүртгэлд 1999 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1486 дугаарт бүртгэсэн