- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалт/ 2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалт/
2011 оны 413 дугаар тушаалаар хүчингүй |
1999 оны 8 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Монгол улсын "Хөделмөрийн тухай" хуулийн 92 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1.Шинээр ажилд орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулж, эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн магадлагаа гаргуулахдаа Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 3 дугаар хавсралтын дагуу зохион байгуулахыг ажил олгогч нарт даалгасугай.
2.Ажилтныг эрүүл мэндийн хугацаат үзлэгт оруулах ажил, үйлчилгээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар/П.Алтанхуяг/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын алба /Ц.Энхтайван/-ндтус тус даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны сайдын 1982 оны 137 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
Текст томруулах
A
A
A