A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам /

Хэвлэх

2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 112

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.4, 16.1.2 , 16.1.3, 22, 25.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хөрөнгийн үнэлгээний ажлын болон мэргэжлийн зөвлөлийн үйлчилгээний хөлсний жишиг, түүнийг хэрэглэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдэг, түүнийг хэрэглэх журам"-ыг 3 дугаар хавсралтаар, "Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. /2 дугаар хавсралтыг Сангийн сайдын 2023 оны А/78 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Хоёр. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журам гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 339 дугаар тушаалаар батлагдсан "Хөрөнгийн үнэлгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" журам хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/-т үүрэг болгосугай.

САЙД С.БАЯРЦОГТ

Улсын бүртгэлд 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3156 дүгээрт бүртгэсэн.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/126

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үнэлгээчний эрх олгох шалгалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН