Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БОНХАЖС-ын 2015-02-26-ны А-110 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БОНХАЖС-ын 2015-02-26-ны А-110 дугаар тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай/


2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А-115



“Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.11 дэх заалт, “Засгийн газрын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, “Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн захиргааны байгууллагын хүнд суртлыг багасгах, зөвшөөрөл, үйл ажиллагааны шат дамжлагыг цөөрүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай журмыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай.


2.1. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажлын удирдамж, ажиллах нөхцөл бололцоогоор хангах;


2.2. Идэвхтэн байгаль хамгаалагчдын ажлыг жил тутам дүгнэж, амжилт гаргасан тэргүүний байгаль хамгаалагчдыг яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн шагналд уламжлан шийдвэрлүүлэх;


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчны сайдын 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Л.ГАНСҮХ


Улсын бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3135 дугаарт бүртгэсэн