Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам/


2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 26



Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


1.”Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” 2003 оны 63 дугаар тушаал, “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2007 оны 74 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Шинжлэх ухаан, технологийн газар /Ө.Сүхбаатар/-т тус тус даалгасугай.


САЙД Ё.ОТГОНБАЯР


Улсын бүргэлд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3107 дугаарт бүртгэгдсэн.