A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 122

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАРИМ ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Цэргийн дүрэмт хувцасны зарим загварыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 180 дугаар зарлигаар батлагдсан цэргийн албан хаагчдын дүрэмт хувцасны загварын 1-51, 1-52 гэсэн кодыг 1-120; 1-53 гэсэн кодыг 1-121; 2-11 гэсэн кодыг 2-80 гэж тус тус өөрчилсүгэй.

3.Хилийн цэргийн офицер, ахлагчын ёслол, албаны хувцас (загварын код 1-12, 23, 33, 24, 34)-ыг хөх саарал өнгөтэй байхаар тогтоосугай.

4."Цэргийн хувцасны загварыг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан 156, 178, 183, 186, 191, 263 дугаар загварыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ