A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 161 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх/

Хэвлэх

2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-т даалгасугай.

3. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн замын засвар, арчлалтын төлөвлөгөөнд тусгаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга / Ж.Бат-эрдэнэ/-д, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 104 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 04 сарын 12-ны өдрийн 3127-рт бүртгэсэн