A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ЭМС-ын 2020 оны А/301,/А/265 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, ЭМС-ын 2020 оны А/301,/А/265 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Рашааныг ашиглах, хамгаалах/

2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-79/99

"Рашааны тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт болон 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Рашааныг ашиглах, хамгаалах журам"-ыг 1 дүгээр, "Рашааныг ашиглуулах тухай гэрээ"-ний маягтыг 2 дугаар, "Рашааны ордын паспорт"-ын загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ш.Энхбат/, Усны газар /Ц.Бадрах/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 1998 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 104/а/234 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.