Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах/


2009 оны 11 сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 334/104



Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Нэг. Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг хавсралтын ёсоор баталсугай.


Хоёр. Энэхүү журмыг аймаг, нийслэлд хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т үүрэг болгосугай.


Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай“ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 92/90 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД        Л.ГАНСҮХ                            ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД          Г.ЗАНДАНШАТАР 


Улсын бүртгэлд 2010 оны 3 дугаар сарын 16-ны 3117 дугаарт бүртгэсэн