- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
ЦЭРГИЙН ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ
1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 1 Улаанбаатар хот
1.Цэргийн тангаргийг дор дурдсанаар баталсугай. |
"ЦЭРГИЙН ТАНГАРАГ" |
БНМАУ-ын Зэвсэгт хүчний дайчин Би өвөг дээдсийнхээ ариун гал голомт, монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, ард түмэн, төр засагтаа андгайлан тангараглая. |
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, монгол цэргийн шилдэг уламжлалыг эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг чандлан хадгалж, төрийн хууль, цэргийн дүрмийг хатуу сахин биелүүлэхээ тангараглая. |
Ардын цэрэг Би энэ тангарагтаа үнэнч явна.Хэрэв няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ. |
2.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар зарлигаар батлагдсан "цэргийн тангараг"-ийг хүчингүй болгосугай. |
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ |