Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам/


2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 63/67/87



“Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавьж, мэрэгч усгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад дээрх журмыг мөрхдөж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосугай.


3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам, жагсаалт, ангиалал батлах тухай” Байгаль орчны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хамтарсан 86/А86/А164 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


БАЙГАЛЬ ОРЧИН                                                 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,                                            ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД


АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН САЙД                              ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД


                     Л.ГАНСҮХ                                                               Т.БАДАМЖУНАЙ                                                                     С.ЛАМБАА


Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3008 дугаарт бүртгэсэн