Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журам/  

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ  

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журам/  


2006 оны 12 дугаар сарын 22 – ны өдөр                                                                        


Улаанбаатар хот           


Дугаар 426                



Монгол   улсын   Эрүүл   мэндийн   тухай   хуулийн   42.3   дахь   заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1.   Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журмыг хавсралтаар баталсугай.


2.   Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх    журмыг мөрдөж ажиллахыг анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын захирал, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.


3.   Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төрийн  нарийн бичгийн дарга (Б.Батсэрээдэнэ)-д үүрэг болгосугай.   САЙД                 Л.ГҮНДАЛАЙ    


Улсын бүртгэлд 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2715 дугаарт бүртгэсэн  


/ЭМС-ын 2007 оны 121 тоот тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/