Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэргүүний уншигч -Д.Нацагдорж тэмдэгтэн/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэргүүний уншигч -Д.Нацагдорж тэмдэгтэн/


2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 211



Монгол Улсын Ерөнхий Сайдын 2006 оны 11 дүгээр Захирамж, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны 2006 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.1.8-ийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. Хүүхэд, өсвөр үеийг номтой нөхөрлүүлэх зорилгоор "Тэргүүний уншигч -Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналыг олгож байсугай.


2. "Тэргүүний уншигч- Д.Нацагдорж тэмдэгтэн" шалгаруулах журмыг нэгдүгээр, "Д.Нацагдорж" тэмдэг, үнэмлэх хэвлүүлэх төсвийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


3. Тэмдэг, үнэмлэхийн хэвлэлтэд шаардагдах 4.250.000 (дөрвөн сая хоёр зуун тавин мянган) төгрөгийг соёл, урлагийн зардлаас санхүүжүүлэхийг Соёл, урлагийн сан /Н. Бямбажав/-д зөвшөөрсүгэй.


4. "Д. Нацагдорж" тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлэхэд шаардагдах зардлыг жил  бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар /Ц. Даваасүрэн/, Соёл, урлагийн сан /Н. Бямбажав/-д тустус үүрэг болгосугай.


5. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд, боловсролын газар /Г.Батболд/, Соёл, урлагийн газар /Н.Батмөнх/-т тус тус даалгасугай.


САЙД Ө.ЭНХТҮВШИН


Улсын бүртгэлд 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2619 дүгээрт бүртгэсэн