A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МСҮТ, шаталсан сургалттай коллеж/-д суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ БСШУ-ны сайдын 2012 оны 05 сарын 29-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МСҮТ, шаталсан сургалттай коллеж/-д суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам/

2006 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 189

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага /МСҮТ, шаталсан сургалттай коллеж/-д суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журамд нийцүүлэн өөрийн сургуулийн элсэлтийн журмаа шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Мэргэжлийн боловсролын сургалтын

байгууллагын захирал нарт даалгасугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН