Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ  БСШУ-ны сайдын 2012 оны 05 сарын 29-ны өдрийн А/281   дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 172



Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1."Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн батласугай.


2. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар /Б.Энхтүвшин/-т даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам шинэчлэн батлах тухай" 318 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ө.ЭНХТҮВШИН


Улсын бүртгэлд 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2618 дүгээрт бүртгэсэн