A

A

A

Бүлэг: 1979

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам/


2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 433



Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2006 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:


1. "Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны.12 дугаар сарын 4-ний өдрийн 356 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ө.ЭНХТҮВШИН


Улсын бүртгэлд 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2653 дүгээрт бүртгэсэн